Picture news

.




miss


e32119d309de5513great-377x580\
 miss


Бороо надад “Би чиний бүх гунигийг угаачихлаа, инээмсэглэ охин минь, ирээдүй чинь гэрэлтэж байна” гэж шивнэх шиг санагддаг.

\ \
 yuna11\
 \
 99225b4437651f94big\
 e32119d309de5513great-377x580\
 ИЛYY ихийг DELGETS.COM
 enhriimaa-1\
 enkhrimaa8\
 enkhrimaa10\
 enkhrimaa11\
 enkhrimaa14\
 img_8380_deca2e28\
 ИЛYY ихийг DELGETS.COM
 yuna2\
 yuna3\
 yuna8\
 yuna9\

ИЛYY ихийг DELGETS.COM




ИЛYY ихийг DELGETS.COM



ИЛYY ихийг DELGETS.COM



ИЛYY ихийг DELGETS.COM

-Анх би хоёрдугаар курсын оюутан байхдаа “Үнэн” сонины албан ёсны сурвалжлагч болж байлаа. 16-хан настай байсан. Тэр хамт олны надад өгч байсан итгэлийг одоо ч би хайрлаж явдаг. Ажиллаж эхэлснээсээ хойш маш олон мэдээ, нийтлэлийг хэвлүүлжээ. Анх урлаг, соёлын албанд ажиллаж байхдаа Монголын бараг бүхий л олны танил эрхмүүдтэй ярилцлага хийсэн байсан.
Сургуулиа төгсөх жилдээ тэр ярилцлагуудаа эмхэтгэж “Өчигдөр” нэртэй номоо хэвлүүлж байсан юм. Номынхоо ард МХО-ны “Эрдэм” алтан медальт, Нийслэлийн шилдэг залуу алтан медальт энэ тэр гээд л хамаг цол гуншингаа бичиж байсан (хэ хэ хэ) Одоо эргээд бодоход жаахан ичмээр. Гэхдээ тэр бүхэн миний амьдралын хамгийн гоё дурсамжуудын нэг.\


-Өнөөдөр бол өчигдрийн үргэлжпэл. Тиймээс би “өчигдөр” бүхэндээ хайртай. Ер нь би өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдрахыг л хүсдэг. Хөндлөнгөөс хэн нэгэн миний амьдралд хошуу дүрэхэд дургүй. Яг би өөрөө өөрийнхөөрөө амьдарч байгаа шиг бусад хүмүүс ч өөрийн урдахь амьдралаа л харах ёстой. Гэтэл өөрийгөө яая гэж байж хүн рүү өлийж, өөлдөг хүмүүс олон байдаг шүү дээ. Өчигдрөө үзэн яддаггүй болохоор “delete” хийхгүй.\

-Одоо ямар чиглэлээр суралцаж байна вэ. Ангийнхан чинь эмэгтэй гэж боддог байх даа?
-Нидерланд улсад анх хөл тавихдаа л би эмэгтэй хүн байсан. Бүгд намайг эмэгтэй хүний хувиар маань харилцдаг. Бичиг баримтны маань зураг, мэдээллүүд хүртэл эмэгтэй. Би Амстердамын Загварын Академи (Amsterdam Fashion Асаdemу)-дэлсэж орохоор бэлтгэлээ хийж байна.\

 Монголчууд хэр байдаг бол, тааралдаж байна уу?

 Анх ирсэн жилээ монголчуудын шинэ жилийн арга хэмжээнд очсон. Бүгд их сайхан хүлээж авсан. Түүнээс байнгын харилцаатай байдаггүй.\

-Найз залуутай болж амжсан уу?
-Яг одоо ганц биеэрээ амьдарч байна. Уулздаг хүн байгаа ч урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд сүүлийн саруудад бүх анхаарлаа хичээл номондоо хандуулана гэж шийдсэн.\

-Анх гарч ирж байсан трансжендэр охин, одоогийн Юна хоёрын ялгаа?
- Гурван жилийн өмнө би толгойдоо хиймэл үс зүүчихсэн, нүүрээ аймаар зузаан будаад, янз бүрийн хувцас өмсөөд өөрийгөө гоё харагдаж байна гэж боддог байсан. Одоо би юу гэж бодож байна вэ гэхээр эмэгтэй хүн байна гэдэг чинь гоё даашинз өмсөөд нүүрэндээ баахан будаг нялаад эмэгтэй хүн болчихно гэж байдаггүй юм байна.
Эмэгтэй хүний үнэ цэнэ гэдэг чинь дотроо байдаг юм байна. Харагдах байдал бол ерөөсөө чухал биш гэж би боддог болсон. Өнгөрснөө зурагнаас харахад хичнээн хиймэл үстэй, аймаар будсан ч гэсэн дурсамжиндаа хамгийн их хайртай. Хорь гаруй жилийн эрэгтэй хүний амьдралаа өөрчлөхийн тулд үсээ ургуулах, хүний нүдэнд яаж цэвэрхэн харагдах вэ, ямар хувцас өмсөх вэ гэсэн өндөр шаардлага гарсан.Тийм ч учраас даруухан, гоё эмэгтэй болъё гэж бодсон. . Надад зөндөө он жилүүд байгаа болохоор би улам л гоё эмэгтэй, ухаалаг эмэгтэй болохын төлөө хичээж байгаа.\

 Ээж, дүүгээ их санаж байгаа байх. Тэдэнтэйгээ холбоотой байдаг уу?

-Хорвоо дээрх ганц дүүгээ маш их санадаг, ээжийгээ, эмээгээ, ах нар, эгчийгээ аймшигтай ихээр санадаг. Гэхдээ миний урдаа тавьсан зорилго байгаа учраас зорилгодоо хүрээд маш хүчирхэг эмэгтэй болсны дараа хайртай бүх хүмүүстэйгээ уулзана гэдэгтээ итгэлтэй байдаг.

-Санхүүгийн асуудлаа яаж шийдэж байна?
-Би яг одоо залуу ядуу хүн шүү дээ. Бусдаас илүү баярхах янз бүрийн юм байхгүй. Нидерландын Засгийн газраас Амстердам хотын төвд байр өгсөн. Тиймээс үнэтэй байранд амьдарч байгаадаа маш их баярладаг. Хоёрдугаарт би оюутны тэтгэлэг авдаг. Тэтгэлгийнхээ мөнгийг бүх зүйлдээ хүргэх шаардлагтай, хүргэж ч амьдарч байна даа.

Ярилцсанд их баярлалаа. Танд амжилт хүсье.

Labels:



1 Response to "miss "

  1. Anonymous says:

    good luck yuna

Leave A Comment:

http://picasion.com
create an animated gif here at http://picasion.com gif maker
Powered by Blogger.