new artist
\
\ Энэ бол "ТВ коктейл" хамтлагийн захирал
А.Өнөржаргал. Ингээд Сүхбаатар аймгийн сүйхээтэй хүү Өөскөгийн фото
түүхийг сонирхуулж байна.

Хоттой танилцсан нь: 1996 оны намар Улаанбаатар хотод анх орж ирсэн жил. Тролэйбустай танилцсан нь...

Шоуднаа шоудна: Шоу цэнгээн бол Өөскөгийн өгөөш гэдэг үе байсан нь
лавтай. Сургуулиа төгсөөд юу хийхээ ч мэдэхгүй, ямар ч зорилгогүй явсан
үедээ их шоуддаг байсан гэдэг.
Байгалийн сайханд байнга аялна: Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, бага балчир насаа тэндээ үдсэн
жүжигчин залуу маань төрсөн нутаг, төрөлх эх орныхоо байгалийн сайханд
амрах дуртай.
Бас л хобби: Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд. Хаана цэвэр агаар, цэлгэр тал, цэнгэг ус байна тийшээ л явахыг эрмэлздэг.
"Шинэ үе" продакшн:Тэрбээр их сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшинд дагалдан жүжигчинээр
ажиллаж байсан. Энэ үед л Аюуш, Цоомоо хоёртой санаа нийлж, нэвтрүүлэг
хийж эхэлсэн гэдэг.
“HOT чинжүү” ба “ТВ коктейль”:
Хоёр жил гаруй “HOT чинжүү”-г хийж байгаад 2005 онд Өөскө, Цоомоо,
Аюуш, Энхбаяр дөрөв нэвтрүүлгээ шинэчлэе гэж шийдээд “ТВ коктейль”
хамтлагаа байгуулж байжээ. Дээрх зураг бол бүх юм эхэлж байсан үемйг харуулна.
Эхлэл: Ёстой юмыг тэгээс нь эхэлнэ гэдэг шиг юу юу ч үгүй дөрвөн залуу
нийлж байсан гэдэг. Монтаж хийчихмээр байдаг компьютер нь байхгүй,
хамгийн муу камер ч байдаггүй л байж.
Гэр бүл: Их
сургуулиа төгсөөд “HOT чинжүү” хийж эхэлж байсан үедээ анх эхнэртэйгээ
танилцаж байжээ. Одоо 10 гаруй жил амьдарч байна.
Эхнэр: Түүний эхнэр Герман хэлний орчуулагч мэргэжилтэй, одоо бол хувиараа бизнес эрхэлдэг.
Амин эрдэнэ:
Өөскөгийн амин эрдэнэ болсон хүүхдүүд. Хүү, охин хоёртой. Бага охин нь
2012 онд төрсөн.Ууган хүү Ө.Итгэл нь охин дүүгээ халамжилж, харж
асрахаар том болсон байгаа биз.
Үргэлж хамт Цоомоо:
"ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалд найз нөхдийн
бүхэл бүтэн арми бий. Тэр армийг хамтран жолоодогч нь түүний найз
Цоомоо.
Нэгнээ уншдаг найзууд: Оюутан болсон цагаасаа эхлээд л Цоомоо,
Энхбаяр, найруулагч Түшигээ дөрөв байнга л хамт. Бие биенийгээ бол одоо
маш сайн мэднэ, бараг уншдаг гэсэн шүү.
“Намрын синдром”: “TV Cocktail” хамтлаг таван жилийн
ойдоо зориулан “Намрын синдром” инээдмийн кино бүтээсэн. Гарсан даруйдаа залуусыг ч нэг хошууруулж өгсөн дөө.
Таксины жолооч:
2012 оны нэгдүгээр сарын 1-нд Оллоо телевизийн “Такси” шоунд оролцож
өөрийгөө ямархуу жолооч вэ гэдгээ үзэгч олондоо харуулсан.
Сонгодог бүтээл: Жүжгийн
гол дүрд ажиллаж үзээгүй ч тэр чадсан. “Хоёр ертөнцийн буудал”
сонгодог уран бүтээлийг анх удаа тайзан дээрээс үзэгчиддээ хүргэсэн.
Дүр болгоно нь хөгжилтэй: "Би
чамд хайртай 2" кинонд хөгжилтэй дүр бүтээсэн. Хошин урлагийн жүжигчин
учир бүтээсэн дүрүүд нь хөгжилтэй байдаг ч яг амьдрал дээр бүрэг дуугай
талруугаа хүн юм.
Хөтлөнө, дуулна:
Сайн жүжигчин төдийгүй чадварлаг хөтлөгч, дуучин гэдгээ харуулж чадсан
Өөскөгөөр байгууллагууд ямарваа нэг арга хэмжээгээ удирдуулж, хөтлүүлэх
дуртай.
Post a Comment